Sunday, May 11, 2014
Sunday, March 9, 2014
ВИДЕО КАМЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ БОЛОН ЦААШДЫН ХАНДЛАГА
1985 оноос JVC, Хитачи, Панасоник зэрэг компаниуд соронзон туузтай VHS кассет бүхий аналог камерууд худалдаанд гаргаж эхэлсэн нь монголд орж ирж байсан анхны камерууд байжээ. Электроникийн салбарын хөгжлийн үр дүнд 1990-ээд оны эхэн үеэс "дижитал хувьсгал" эхэлж үр дүн нь бусад электрон төхөөрөмжүүдтэй адил дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмжүүдэд нэвтэрч эхэлсэн юм. Дижитал технологи нь бичлэгийн чанар илүүгээс гадна удаан хугацаанд хадгалах тохиолдолд муудаж чанараа алддаггүйгээрээ аналогиос давуу талтай юм.
Өнөөдөр туузан кассеттэй, DVD-тэй, хард дисктэй гэх мэт олон төрлийн дижитал видео камерууд худалдаалагдаж байгаа билээ. Хүмүүс видео камер худалдан авахад тавьдаг гол шаардлагуудын нэг нь бичлэгийн чанар боловч эдгээр камеруудын хувьд энэ үзүүлэлт бараг адилхан болжээ. Бичлэгийн нягтралын хувьд DVD формат 720x480, HD (High-Definition/) DVD, Bue- диск 1280x720 байдаг бол хамгийн сүүлийн үеийн AVCHD форматаар 1920x1080 байгаа юм. HD телевизор (HDTV)-ийн хэрэглээг дагаад гэрийн болон олон нийтийн хэрэгцээнд ашиглах камерийн хувьд HD үзүүлэлттэй камер байхад хангалттай гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа бизээ.
монгол угсаатны бичиг соёлын түүх
Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга үндэслэсэн. Уйгур бичгээс гаралтай.
Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.
Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм.
СУУРЬ БОЛОВСРОЛД ЗОРИУЛАВ
Монгол хэлний суурь боловсролд зориулсан нийт 16 видео хичээлийг хүргэж байна.
Энэхүү бичлэгүүд нь дарааллан орсон байгаа тулд таньд болон таны үр хүүхдэд ойлгомжтой амар хэлбэртэй байгаа.
Энэхүү бичлэгүүд нь дарааллан орсон байгаа тулд таньд болон таны үр хүүхдэд ойлгомжтой амар хэлбэртэй байгаа.
монгол хэлний талаарх зарим хэрэгцээт САЙТууд
http://www.hicheel.mn/
доорх сайт нь монгол хэлний суурь болон гүнзгийрүүлсэн түвшний хичээлүүд мөн шүлэг найраглал ажиллах дасгал зэрэг байгаа.
доорх сайт нь монгол хэлний суурь болон гүнзгийрүүлсэн түвшний хичээлүүд мөн шүлэг найраглал ажиллах дасгал зэрэг байгаа.
Sunday, March 2, 2014
ЭХ ХЭЛЭЭ ДУРСАХУЙ
Өнөөгийн 21-р зуун нөгөө л нэг даяаршиж, глоболчлагдсан дэлхий дахин.
Магадгүй энэ богинохон өгүүлбэрээс л өнөөгийн халх аялгуут монгол хэл минь мөхөхийн аюулд ирсний шалтгаан. Хэвлэл нийтлэлийн эхр чөлөө тусгаар тогтносон улс гүрний жишгээр ч манайхан юу хүссэнээ ярьж, юу хүссэнээ бичдэг болж, ЦАХИМ ертөнц хүчээ авсан энэ цаг үед эх хэлээ хайрлан хамгаалах нь нэн түрүүний анхаарах асуудал буй.
Одоогийн залуус ч үг хэлэндээ гадаад үгийг их ашиглах болсон, арга ч үгүй биз- энэ нь илүү бусдад хүртээмжтэй сонирхолтой байдаг нь яриангүй. Цахим ертөнцийн ч ихэнхи блог хуудсууд бусдыг татаж илүү олон хүнийг хамруулхын тулд өнөөх гадаад үгийг ихээр ашиглах болсон.

БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
зохиолч Б. Галсансүх
Зохиолч Б.Галсансүх1972 онд Хэнтий аймагт төрсөн. ОХУ -ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн.2003 онд "Хүн судлал" номоороо"Яруу найргийн төлөөх зуун жилийн дайн" МЗЭ -ийн шагнал, 2005 онд "Сэтгэл гэдэг эрхтэн" номоороо Алтан өд шагнал авч байжээ. Түүний "Хүн судлал" номыг утга зохиолд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг.
Subscribe to:
Posts (Atom)