Өнөөгийн 21-р зуун нөгөө л нэг даяаршиж, глоболчлагдсан дэлхий дахин.
Магадгүй энэ богинохон өгүүлбэрээс л өнөөгийн халх аялгуут монгол хэл минь мөхөхийн аюулд ирсний шалтгаан. Хэвлэл нийтлэлийн эхр чөлөө тусгаар тогтносон улс гүрний жишгээр ч манайхан юу хүссэнээ ярьж, юу хүссэнээ бичдэг болж, ЦАХИМ ертөнц хүчээ авсан энэ цаг үед эх хэлээ хайрлан хамгаалах нь нэн түрүүний анхаарах асуудал буй.
Одоогийн залуус ч үг хэлэндээ гадаад үгийг их ашиглах болсон, арга ч үгүй биз- энэ нь илүү бусдад хүртээмжтэй сонирхолтой байдаг нь яриангүй. Цахим ертөнцийн ч ихэнхи блог хуудсууд бусдыг татаж илүү олон хүнийг хамруулхын тулд өнөөх гадаад үгийг ихээр ашиглах болсон.
Бяцхан жишээ дурдхад л
-Монголын cover мангасууд
-Sweet kitchen бүтээлч бүсгүйчүүд
-saak.mn гэх мэтчилэн олон хүмүүсийг хамруулж сонирхол татахуйц байлгахын тулд иймэрхүү маягаар гадаад үгийг ашиглах нь элвэг болсон. Арга ч үгүй биз цахим ертөнцийн мангасууд нь өсвөр үеийн болон залуучууд учраас, уг нь заавал гадаад үгсийг ашиглах шаардлагагүй байгаам л даа. Зүгээр л монгол залуучууд их мэдлэгэтэй болсны шинж юм болов уу!!!
Суут сэтгэгчид хүртэл "хүн гэдэг гурван дэлгэцийн хооронд амьдарч байна" гэж хэлсэн шиг ядаж энэ гурван дэлгэцэн дундах хиймэл харилцаандаа эх хэлээр зөв биччих юмсан гэсэн өчүүхэн боловч агуу бодол толгойд бууна...
No comments:
Post a Comment