Sunday, March 2, 2014

БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

зохиолч Б. Галсансүх

Зохиолч Б.Галсансүх
1972 онд Хэнтий аймагт төрсөн. ОХУ -ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн.2003 онд "Хүн судлал" номоороо"Яруу найргийн төлөөх зуун жилийн дайн" МЗЭ -ийн шагнал, 2005 онд "Сэтгэл гэдэг эрхтэн" номоороо Алтан өд шагнал авч байжээ. Түүний "Хүн судлал" номыг утга зохиолд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг.
Манай уншигч сонсогчид түүнийг “Бурханд хэлэх зөвлөгөө” шүлгээр нь илүү таних болсон. Тэрээр “Постпанк” урсгалыг дэлгэрүүлсэн яруу найрагч юм. Б.Галсансүх ихэнхдээ философи сэтгэлгээг тусгасан уран бүтээл туурьдагаараа бусдаас ялгардаг. Түүнийг билиг танхай яруу найрагч Р.Чойномтой төстэй бичлэгтэй гэдгийг уншигчид хэлдэг. Энэ ч утгаараа доорх шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

No comments:

Post a Comment